Дорноговь аймгийн ЕБС-ын Газарзүйн багш нарын дунд сургалт явагдлаа

2012-09-11,
Дорноговь аймгийн Боловсрол соёлын газар, мэргэжилтэн Н.Мөнхцэцэг, Газарзүйн багш Ж.Энхтуяа, Эрдэнэ сумын тамгын газар, сургуулийн захиргаа хамтран аймгийн нийт Газарзүйн багш нарын дунд сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалт Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 2012-09-07-ны өдөр эхэлж 3 хоногийн хугацаанд багш нар "Сургалтын идэвхтэй аргууд", Хичээлд анализ хийх","Кембрижийн сургалтын тухай", "Олимпиадад хэрхэн өөрийгөө болон сурагчдыг амжилттай бэлтгэх" зэрэг олон зүйлийг суралцсан сургалт болж өндөрлөлөө. Энэ удаагийн сургалтыг Боловсрол соёлын газрын дэмжлэгтэйгээр сумын сургууль дээр зохион байгуулагдсан нь сургалтанд ирсэн багш нарын талархлыг хүлээж байсан юм. Аймгийн төвийн бус өөр нэг сумын сургуулийн арга туршлага, анги кабинет, нутгийн онцлогтой танилцана гэдэг нь боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар төдийгүй, мэргэжлийн Газарзүйн багш нарын хувьд үнэхээр ховор байдаг.
     
     Ингээд сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Боловсрол Соёлын Газрын дарга Ч.Отгонбаяр, мэргэжилтэн Н.Мөнхцэцэг, Эрдэнэ сумын тамгын газар, сургуулийн захиргаа, 11 жилийн 2-р сургуулийн сургалтын менежер, Ж.Энхтуяа /газарзүйн багш/, сургалтанд багш нараа хамруулж, багш нарыхаа мэргэжлийн арга, туршлагаа нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлсэн нийт сургуулийн удирдлагуудад аймгийн нийт Газарзүйн багш нарын өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Та бүхний ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье.

Атлантын далайд сэлүүргүй завь оюунаараа сэлж
Африк тивийн халуун цөлд сүүдрэвчгүй ухаанаараа туулж
Антарктидын хүйтэн мөсийг хувцаслаагүй биеэрээ мэдэрч
Арлын япон, Америк тив, агаарын одод эрхсийг хүртэл
Хөлөг хэрэглэхгүй зочилж мэдэрсэн
Хүнлэг оюуны жуулчид Газарзүйн багш та нар билээ.


Сайншанд 11 жилийн 2-р сургуулийн Газарзүйн багш
Ц.Бадамсайхан, Б.Оюунсайхан 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax