Газарзүйн боловсролын стандарт
Газарзүйн боловсролын стандарт
Газарзүйн боловсрол нь дараах зүйлсэд тусална. Тодорхой нутаг дэвсгэрийн байгаль- нийгмийн үзэгдэл юмс, үйл явц, тэдгээрийн харилцан үйлчлэлийг тайлбарлах соёлын үнэт зүйлсийг ойлгож танин мэдэх Суралцагчидыг мэдээллийн янз бүрийн эх сурвалжууд түүний дотор олон улсын хэл болсон газарзүйн зургийг ашиглан мэдээлэл олж цуглуулах, боловсруулах, нэгтгэн дүгнэх, үнэлгээ өгөх чадвартай болгон хөгжүүлэх.Хүн төрлөхтний амьдрах орон гэр болсон Дэлхий олон улс орнуудын тухай мэдлэг чадвар олгосноор энх тайвныг эрхэмлэх,эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх Хүрээлэн буй орчин, түүний глобал асуудлууд, экологи, эдийн засаг, орон зайн хамаарлын тухай мэдлэг чадвар эзэмших, Газарзүйн соёл сэтгэлгээнд сургах Бусад мэргэжлийг эзэмших суурь үндэс олж авах.
Газарзүйн боловсролын зорилго: Хувь хүн болон нийгмийн харилцан уялдаат хөгжилд үндэслэгдсэн газарзүйн боловсролын хэрэгцээг хангахуйц цогц чадамж бүхий иргэнийг төлөвшүүлэхэд оршино.
Газарзүйн боловсролын зорилт: Газарзүйн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Байгаль нийгмийн үзэгдэл юмс, үйл явцын орон зайн тархалт, байршилтын зүй тогтол, шалтгааныг ойлгож мэдэх
Байгаль-нийгмийн үзэгдэл юмсын холбоо, хамаарал учир шалтгааныг танин мэдэх Хүн-байгалийн харилцааны хэлбэр, түүний эерэг сөрөг талыг ялган ойлгох, хүрээлэн буй орчныг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах арга замыг мэдэж улмаар экологийн боловсрол, хүмүүжил төлөвшүүлэх.
Газарзүйн зураг, геодүрслэлийн бусад төрлүүд, газарзүйн мэдээллийн систем, газарзүйн мэдээллийн аливаа эх сурвалжийг ашиглах арга барил эзэмших.
Суралцагчдын танин мэдэх үйл ажиллагаа , сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, ёс суртахуун, гоо зүй, орчин зүй, экологи, эдийн засгийн хүмүүжил төлөвшүүлэх, ертөнцийг үзэх шинжлэх ухааны үзэл, эх оронч, дэлхийн улс үндэстнийг хүндэтгэх, хамтран ажиллах үзэл бодол төлөвшүүлэх
Газарзүйн боловсролын дидактик зарчим: Боловсролын киррикюлим хөгжлийн стратегиуд ерөнхий дидактикийн зарчим болон газарзүйн боловсролын дидактик зарчмыг баримталвал зохино. Ерөнхий дидактикийн зарчмууд Сургалтыг амьдралтай холбож мэдлэг чадварыг хэрэглээ болгоход голлон анхаарах агуулга арга зүйг сонгохдоо суралцагчдад өмнө тогтсон ойлголт төсөөлөлд тулгуурлах Энгийн хэл ярианаас шинжлэх ухааны хэлд тайлах замаар ухагдахуун төлөвшүүлэх Суралцагч өөрийн бүтээлч үйл ажиллагаагаар мэдлэгээ бүтээхэд анхаарах Агуулгыг энгийн болгож системчлэх Газарзүйн дидактикийн зарчмууд: Ойроос хол руу гэдэг нь газарзүйн дидактикийн гол зарчим бөгөөд хамгийн ойрын орчин болох орон нутаг дахь юмсыг эхлээд судалж улмаар өөрийн орон орших тив дэлхийг судлах гэсэн арга зүйд үндэслэнэ. Ерөнхийгөөс хэсэг рүү буюу тодорхойгоос хийсвэр үрүү, мэддэгээс мэддэггүй рүү гэсэн зарчим нь суралцагчдын шууд ажиглан, хүртэн байх зүйл дээр үндэслэн улмаар үзээгүй газар орон, ажиглах боломжгүй үзэгдэл юмсын тухай судлах зарчимд үндэслэнэ. Нэгдмэл байдлаар авч үзэх зарчим нь байгаль нийгмийн үзэгдэл юмс зайлшгүй нэг нь нөгөөгөөс хамаарч байх тул тэрхүү холбоо хамаарлыг ялган салгахгүйгээр цогц байдлаар авч үзэх явдалд тулгуурлана.
БАЙГАЛЬ НИЙГМИЙН ХАРИЛЦАН ХОЛБОО Мэдлэг 1: Хүний үйл ажиллагаа байгаль орчинд нөлөөлөх нь: Газарзүйн бага боловсролын агуулгын “ Байгаль нийгмийн харилцан холбоо” айн зорилт нь суралцагчидад дараах цогц чадамжийг төлөвшүүлэхэд оршино. Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална: Хүмүүс нутаг орныхоо байгалийн юмсыг амьдрал ахуйдаа хэрхэн ашигладгийг мэдэх, хүмүүсийн ахуй амьдрал,өвөлжих, зусах, хаваржихад, газрын гадаргын байдал хэрхэн нөлөөлдгийг тодорхой жишээгээр тайлбарлах эрдэс чулуулаг, гол мөрөн, нуур, худаг усыг хүмүүс юунд, хэрхэн ашигладгийг ажиглан мэдэж, жишээ гаргах, ач холбогдлыг тодорхойлох, Байгаль цаг агаарын таатай нөхцөлд зохицуулан тариа ногоо тарих, хураан авах, мал төллөх хугацааг баримжаалах, Хүн байгальд нөлөөлж буй эерэг, сөрөг талыг жишээгээр гаргаж шалтгаанаа тайлбарлах, Нар, салхины эрчим хүчийг хүмүүс ахуйн хэрэгцээндээ ашиглаж буй жишээ гаргах, Тэнгэрийн байдлыг ажиглан хур тунадас орох, салхи шуурга болохыг баримжаалах арга барил эзэмших
Мэдлэг 2: Хүмүүсийн амьдралд байгалийн үзүүлэх нөлөө:Энэ мэдлэгийн хүрээнд судлаачид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална. Хүмүүсийн амьдралд байгалийн үзүүлэх нөлөөг тодорхой жишээгээр тайлбарлах, Байгаль цаг агаарын таатай болон таагүй ба таагүй байдал хүмүүсийн аж ахуй эрхлэх хөдөлмөрт хэрхэн нөлөөлж буйг энггийн жишээгээр тайлбарлах, Байгалийн гамшигт үзэгдлийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх баримжаатай болох, Салхи, усны үерээс хамгаалахын тулд мод тарих, суваг шуудуу татахын ач холбогдлыг ойлгож тэдгээр хөдөлмөрт идэвхтэй оролцох, Хүний эрүүл мэндэд нөлөөлөх байгаль нийгмийн нөлөөг харьцуулах
Мэдлэг 3: Байгалийн баялаг: Энэ мэдлэггийн хүрээнд суралцагчид дарааах чадвар эзээмшсэн байх агуулгыг судална. Амьтан, ургамал, онцлог газар нутгийг хамгаалахын тулд авдаг арга хэмжээ, улаан ном, дархан цаазтай газрын учрыг мэдэх, Орон нутагтаа түгээмэл тархсан эрдэс, ашигт малтмал, бусад баялаг, томоохон гол горхийг нэрлэх, ялгах хүмүүс хэрхэн ашиглаж буйг тайлбарлан хэлэх, Орон нутгийн байгалийн үзэсгэлэнт газрууд ховордсон ан амьтдыг нэрлэх, байрлалыг заах, зураг дээр тэмдэглэх, экологийн онцлогийг мэдэх, Байгаль орчноо хамгаалахын чухлыг ухааран ойлгож, мод сөөг, ургамал тариалах, амьтан өсгөж үржүүлэх ажилд оролцох,
Суралцахуйн үндсэн ажиллагаа: Хүн байгалийн шүтэлцээ, тэдгээрийн хоорондох харилцан холбоо, хамааралын тухай ойлголт, төсөөлөл эзэмших, Бодит жишээ баримт дээр тулгуурлан ярилцах, санаа бодлоо илэрхийлэх, цаашдын төлөв байдлыг өөрийн ойлголтоор зураглан үзүүлэх, Байгалийн баялаг, түүнийг хүмүүс ашиглаж буй тоо баримтыг ашиглан энгийн тооцоо хийх, ярилцах асуудал дэвшүүлэх, асуудлыг өөрсдийн хэр хэмжээнд хэрэглэх. “ Жишээ нь: Мод тарилаа гэж бодоход түүний ургах хугацаагаар баримжаалан хэдэн жилийн дараа томхон ой болж болох вэ? Өдөрт тодорхой газраас нэг машин элс авч барилгад хэрэглэдэг гэж бодвол жилд хэдэн машин элс авах, энэ байдлаар тав арван жилийн дараа юу тохиолдох вэ г.м”
БҮС НУТАГ: Газарзүйн бага боловсролын агуулгын “ бүс нутаг” айн зорилт нь суралцагчидад дараах цогц чадамжийг төлөвшүүлэхэд оршино. Мэдлэг 1: Монгол улс, аймаг, хот: Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална. Монгол орны байрлал, хил залгаа улсыг газрын зурагт заах Аймаг хотуудыг нэрлэх газрын зурагт заах, Хот хөдөөгийн хүмүүсийн амьдрах орчин,эрхлэх хөдөлмөрийн ялгааг мэдэх, Орон нутгийнхаа түүх дурсгалт газрыг план зурагт тэмдэглэх, маршрут зохиох Орон нутгийн хүн амын зан заншлыг мэдэх, эзэмших
Мэдлэг 2: Монгол орны байгаль: Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална. Жилийн дөрвөн улирлын онцлог шинж байдлыг ялган тайлбарлах, Ой тайга, хээр тал, говь цөл нутгаар байгалийн байдал өөр өөр байдгийн учрыг тайлбарлах, Тухайн газар нутагт цагаан идээ бэлтгэх, айраг цагаа хийх, мал маллах уламжлалт арга барил байгал цаг уурын нөхцлөөс хэрхэн хамаардагийг тайлбарлах, Эдгээр аргуудтай танилцах Байгалийн баялаг, жимс жимсгэнийг гадаад төрхөөр нь ялган таних, хоол хүсэндээ ашиглах
Мэдлэг 3: Аж ахуйн эрхлэлт: Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална. Монгол орны байгаль, цаг уур хүмүүсийн амьдрал аж ахуйд нөлөөлж буйг жишээгээр тайлбарлах орон нутгийн хүмүүсийн эрхлэх хөдөлмөрийг төрлөөр нь ангилах, Аж ахуйн эрхэлж буй ялгааг байгалийн байдал болон бусад хүчин зүйлстэй холбон тайлбарлах, Амьтдын тэжээл бэлтгэх уламжлалт аргыг мэдэх, тэжээл бэлтгэх
Мэдлэг 4: Манай дэлхий: Энэ мэдлэгийн хүрээнд суралцагчид дараах чадвар эзэмшсэн байх агуулгыг судална. Глобус ашиглан дэлхийн хөдөлгөөнийг үзүүлж, гадаргын ялгааг тодорхойлох, Дэлхийн хэлбэр хэмжээг харьцуулсан төсөөлөлтэй болох, Хуурай газар, далай тэнгисийн талбайг харьцуулан ойлгох, Дэлхийн хуурай газрын томоохон хэсгүүдийг нэрлэх, газрын зурагт заах, Дэлхийн гэрлийн бүс, халуу, сэрүүн, хүйтэн орон үүсдэгийн учрыг мэдэх, тэнд амьдардаг хүмүүсийн гадаад төрх ялгааг танин мэдэх, Дэлхийн янз бүрийн улс оронд хүмүүсийн амьдрал, зан заншил, эрхлэх аж ахуй ялгаатай байдгийг таньж мэдэх
Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа: Хэмжээ, хэлбэр, зай, зүг чиг зэргийг ажиглах, харьцуулах, жишиг ялгааг гаргах, Глобус дэлхийн тал бөмбөрцгийн болон монгол орны газарзүйн зураг ашиглан хэлбэр, хэмжээ гадаргын ялгаа, талбай, байрлал, зэргийг харьцуулан жиших, дүгнэлт гаргахад анхаарна. Дэлхийн янз бүрийн хэсэгт төдийгүй, Монгол орны хувьд, түүнчлэн нэг аймаг, сумын хувьд ч газар нутаг, хүмүүсийн амьдрах арга хэлбэр, аж ахуйгаа эрхлэн хөтлөх байдал нь ялгаатай байдаг тухай ойлгуулахад сургалтын үйл явц чиглэнэ.